Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 601 —

Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 10

дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“10.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 10

дугаар зүйлийн гарчгийг “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлийг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“74 дүгээр зүйл.Төлөөгүй татварт ногдуулах алданги 74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь

төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)601-р хуудас