Протокол соёрхон батлах тухай
2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
Бруней Даруссалам Камбожийн Вант Улс Бүгд Найрамдах Индонез Улс Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс Малайз Улс Мьянмарын Холбооны Улс Бүгд Найрамдах Филиппин Улс Бүгд Найрамдах Сингапур Улс Тайландын Вант Улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс Австралийн Холбооны Улс Бүгд Найрамдах Бангладеш Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс Бүгд Найрамдах Франц Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улс Япон Улс Монгол Улс Шинэ Зеланд Улс Лалын Бүгд Найрамдах Пакистан Улс Папуа Шинэ Гвиней Бүгд Найрамдах Солонгос Улс Оросын Холбооны Улс Бүгд Найрамдах Ардчилсан Шри Ланка Ард Улс Бүгд Найрамдах Ардчилсан Тимор-Лесте Улс Бүгд Найрамдах Турк Улс Америкийн Нэгдсэн Улс Цаашид “Хэлэлцэн тохирогч талууд” гэх:
Зүүн өмнөд Азийн болон бусад энхийг эрхэмлэгч бүх улс, тэр дундаа Зүүн өмнөд Азийн бүс нутагтай хөрш зэргэлдээ орших улсууд болон гишүүд нь зөвхөн тусгаар улсуудаас бүрдсэн бүс нутгийн байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэн,
1976 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Бали мужийн Дэнпасар хотноо байгуулсан Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний /цаашид “Найрамдлын гэрээ” гэх/ удиртгал хэсгийн 5-д дэлхийн энх тайван, аюулгүй байдал болон эв найрамдалыг бэхжүүлэхэд энхийг эрхэмлэгч Зүүн өмнөд Азийн болон бусад бүх улсуудтай хамтран ажиллах нь чухал гэж заасныг харгалзан,
Найрамдлын гэрээний 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчилж байна:
“Энэхүү гэрээ нь Зүүн өмнөд Азийн бус улсууд болон гишүүд нь зөвхөн тусгаар улсуудаас бүрдсэн бүс нутгийн байгууллагууд нэгдэн ороход нээлттэй байна. Гэхдээ ийм улс болон бүс нутгийн байгууллага гэрээнд нэгдэн орохыг Зүүн өмнөд Азийн бүх улс, нэрэлбэл, Бруней Даруссалам, Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зөвшөөрсөн байх ёстой.”
Найрамдлын гэрээний 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчилж байна:
“Гэхдээ энэ зүйл Зүүн өмнөд Азийн бус Хэлэлцэн тохирогч аливаа тал бүс нутгийн маргаан шийдвэрлэх тогтолцооны хүрээнд шийдвэрлэгдэх маргаанд шууд оролцож буй тохиолдолд л зөвхөн тухайн талд үйлчилнэ.
Энэхүү Протоколыг соёрхон батлах бөгөөд соёрхон баталсан тухай Хэлэлцэн тохирогч талуудын сүүлчийн Батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэхүү Протоколыг 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Вьетнам Улсын Ханой хотноо англи хэлээр нэг эх хувь үйлдэв.