Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(734)
— 943 —

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 11 дэх илтгэл

4.36 9017.20.00 Модны өндөр хэмжигч өндрийн буу; модны өндөр болон налуу хэмжигч буу (транспортир) 4.37 9017.30.00 Модны диаметр хэмжигч (штангенциркуль) 4.38 9025.80.00 Модний үрийн чийгийн хэмжээ тодорхойлогч багаж 4.39 9031.80.00 Өндөр хэмжигч (hypsometer) 5. Бордоо 5.1 2834.21.00 Калийн шүү (калиевая селитра) 5.2 31.02 Азотын эрдэс буюу химийн бордоо 5.3 31.03 Фосфорын эрдэс буюу химийн бордоо 5.4 31.04 Калийн эрдэс буюу химийн бордоо

5.5 31.05 Азот, фосфор, калийн 2 буюу 3 элемент агуулсан бордоо 5.6 2530.10.00 Хөрсний бүтцийг сайжруулах вермукулит, перлит 5.7 2703.00.00 Тарьц ургуулах зориулалттай хүлрийн хөвдөн хөрс 6. Ургамал хамгааллын бодис 6.1 3808.91.00 Инсектицид 6.2 3808.92.00 Фунгицид 6.3 3808.93.00 Гербицид 6.4 3808.99.00 Родентицид

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН XI ДЭХ ИЛТГЭЛ
ТАНИЛЦУУЛГА

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх удаагийн илтгэлийг Комиссын 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэ удаагийн илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, гаргасан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас авсан арга хэмжээний талаарх тоо баримт, мэдээлэл, ажлын тайлан, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл, судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан материал болон иргэдээс Комисст хандан гаргасан гомдолд үндэслэн боловсруулав.

Тус илтгэлийг бичихдээ нийгэмд тулгамдаж байгаа, зайлшгүй анхаарвал зохих дараах сэдвүүдийг сонгон авсан болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Хорооны 2010 оны 45 дугаар хуралдаанаас Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийг хэлэлцээд өгсөн зөвлөмжийн биелэлтийг хангах болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих анги, хорих анги, орон нутгийн цагдан хорих төвүүдэд гарч буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх,

Төрийн мэдээлэл · 2012 · № 17 (734)943-р хуудас