Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 563 —

Газрын хэвлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“63 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

63.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

63.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх

хэсгийн “эрүүгийн болон захиргааны хариуцлага” гэснийг “Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын хэвлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)563-р хуудас