Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн
42 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
42.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
42.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин
өнгөрүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“12.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчний албан
хаагчдаас Монгол Улсын хууль зөрчиж гэмт хэрэг үйлдвэл гэм буруутай этгээдэд хууль, олон улсын гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин
өнгөрүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийг “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэж өөрчилсүгэй.