Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь
заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“46.1.3.энэ хуулийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол үйл
ажиллагаанаас олсон орлогыг хураан авч хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;”
2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6 дахь
заалтын “захиргааны хариуцлага” гэснийг “Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус
хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн
20 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“20 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
болон захиргааны хариуцлага” гэснийг “Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.