Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийг
доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“66 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
66.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
66.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
66.3.Холбогдох хууль, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг
удаа дараа зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрэх,
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан
Аудитын тухай хуулийн 23 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот