Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
16.15 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль зөрчих
1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах
зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.16 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих
1.Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт
бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.17 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих
1.Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч
нь төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
17.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийг доор
дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”