Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай № 28
2.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 28 хот
Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16,8 тэрбум төгрөгөөр тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 67 хот
Төрийн захиргааны зарим албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: