Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 07
2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 07 хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь
хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх
хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хассугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд
1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-
ны өдөр Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/–ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаасугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 18 хот
“Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр
дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай”
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “хүлээн зөвшөөрсүгэй” гэснийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд