Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(916)
— 384 —

Төрийн албаны тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨРИЙН АЛбАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ХҮчИНГҮЙ бОЛСОНд

ТООцОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн

16.2.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХҮНИЙ ХӨГжИЛ САНГИЙН ТУХАЙ

ХУУЛЬд НЭМЭЛТ, ӨӨРчЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуульд доор дурдсан

агуулгатай хэсэг нэмсүгэй:

1/2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг:

“2.2.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн Хүний хөгжил санд

хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар, тус хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар тус тус зохицуулна.”

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.2.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.9 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд

Төрийн мэдээлэл · 2016 · № 7 (916)384-р хуудас