Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(915)
— 252 —

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 01

хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Энэхүү тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Н.ЖАНЦАН
Т.ЛХАГВАА
Д.СОЛОНГО
Д.ГАНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 01 хот

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн О.Тэнгис, Ц.Монгол, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын

Төрийн мэдээлэл · 2016 · № 6 (915)252-р хуудас