Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын ҮнДсЭн ХУУлИЙн ЦЭЦИЙн ДҮгнЭлТ
70. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны
348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн
засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг
хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт Үндсэн
хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 01 252
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“23.2.Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд
нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.