Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(914)
— 219 —

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН
ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

“3.Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг

иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй.”

2 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

ажиллагааны тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд

оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.

7.Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн

саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.”

2/9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх

бололцоо олгоно.”

3/10 дугаар зүйл:

“10 дугаар зүйл.Цэцийн гишүүд зөвлөлдөх

1.Цэцийн шийдвэр гаргах гишүүдийн зөвлөлдөөнийг тусгай

тасалгаанд хийнэ.

2.Цэцийн зөвлөлдөх тасалгаанд хуралдааны бүрэлдэхүүнд орсон

гишүүд, зөвлөлдөөний тэмдэглэл хөтлөх хуралдааны нарийн бичгийн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

даргаас өөр хүн орохыг хориглоно. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал Цэцийн шийдвэрийн үндэслэл болсон бол шийдвэрийн үндэслэл хэсэгт бичигдэх бөгөөд тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.”

4/18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Маргагч талууд Цэцэд хянаж байгаа маргааны материалтай

танилцах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, тэмдэглэл хийх, нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд оролцох, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бүх асуудлын талаар өөрийн санал, дүгнэлтийг гаргах, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд чөлөөтэй мэтгэлцэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол төгсгөлийн үг хэлэх, хүсэлт тавих болон Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.”

5/22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах

үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:

1/хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн

болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;

2/маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын

төрөл садан бол;

3/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3

дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл байгаа бол.”

6/28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд хуралдааны аль ч шатанд

хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр хэнээс боловч асуулт тавьж, хариулт авах эрхтэй. Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй.”

7/29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“З.Цэцийн шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон гишүүд

зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахдаа уг маргааныг хуралдаанд

Төрийн мэдээлэл · 2016 · № 5 (914)219–220-р хуудас