Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай № 03
2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 03 хот
Байнгын хорооны даргыг сонгох,
чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3,
22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар
Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Сономпилийг сонгосугай.
2.Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Аюулгүй байдал,
гадаад бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 487 хот
Газрыг улсын тусгай хэрэгцээнд
авах тухай
Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх
онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барихад шаардагдах 6132.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар
өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн
этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт, тухайн шатны Засаг дарга нарт даалгасугай.