Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай № 469
34. Агаарын бохирдлыг бууруулах зарим
арга хэмжээний тухай Дугаар 469 65
35. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 477 66
36. Дүрэм батлах тухай Дугаар 483 69
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 469 хот
Агаарын бохирдлыг бууруулах зарим арга
хэмжээний тухай
Агаарын тухай хуулийн 6.1.5, 6.1.7-д заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийн
цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр)-нд зөвлөсүгэй.
2. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад
шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн горим, найдвартай ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосугай.