Жагсаалт батлах тухай № 502
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 502 хот
жагсаалт батлах тухай
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт
ёсоор баталсугай.
2. Шинээр үйлдвэрлэсэн ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг
энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан жагсаалтад оруулах, жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг хасах асуудлыг тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай”
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙд Ч.САЙХАНбИЛЭГ САНГИЙН САЙд б.бОЛОР
УУЛ УУРХАЙН САЙд Р.жИГжИд
АШИГТ МАЛТМАЛЫН ЭЦСИЙН бүТЭЭГдЭХүүНИЙ жАГСААЛТ
№ Код бүтээгдэхүүний
нэр Тайлбар
1 2612.10.00 Ураны баяжмал
Шар кейк (ураны хүдрийг
баяжуулан гаргаж авсан шар нунтаг)
2 2613.10.20
Молибдений улайсган боловсруулсан баяжмал
Молибдений баяжмалыг
боловсруулах замаар
гаргаж авсан бүтээгдэхүүн
(чанаржуулсан гангийн
найрлагад ордог)
Засгийн газрын 2015 оны 502 дугаар
тогтоолын хавсралт
3 2825.70.00 Молибдений исэл
Молибдений баяжмалыг
боловсруулах замаар
гаргаж авсан бүтээгдэхүүн
(чанаржуулсан гангийн
найрлагад ордог)
4
Баяжуулсан нүүрс
Хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт
хийсэн нүүрс
2701.11.21 Антрацит Дэгдэмхий Vdaf•8, Үнслэг Ad12, Илчлэг Qar7000
2701.11.22 Хагас антрацит Дэгдэмхий Vdaf814, Үнслэг
Ad15, Илчлэг Qar 6500
2701.12.21 Коксжих
Барьцалдах чанар Gi≥ 60,
Дэгдэмхий Vdaf 28, Үнслэг Ad ≤10.5, 10.512, ≥12
2701.12.22 Сул коксжих
Барьцалдах чанар Gi ≥ 60, Дэгдэмхий Vdaf 28, Үнслэг Ad ≤10.5, 10.512, ≥12
2701.12.23 Коксжих чанаргүй нүүрс
Барьцалдах чанар Gi60,
Илчлэг Qar
net 5000, ≥4500,
Нийт чийг Wt12, Үнслэг Ad ≤ 20, ≥ 20
5 2701.20.00
Чулуун нүүрснээс гаргаж авсан брикет, шахмал нүүрс болон эдгээртэй төстэй хатуу түлш
-
6 2704.00.10
Чулуун нүүрсний кокс болон хагас кокс
-
7 2704.00.20
Хүрэн нүүрсний кокс болон хагас кокс
-
8 2706.00.00 Нүүрсний давирхай
Кокс үйлдвэрлэхэд гардаг
дайвар бүтээгдэхүүн (химийн үйлдвэрт хэрэглэдэг)
9 2805.30.00
Газрын ховор металлын баяжмал
Газрын ховор элемент агуулсан хүдрийг баяжуулан гаргаж
авсан болон химийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн.
Бүтээгдэхүүн дэх газрын ховор элементүүд болон тэдгээрийн ислийн нийлбэр агуулга нь
хүдрийн гарал үүсэл, эрдсүүдийн шинж чанар, агуулгаас хамааран 60 хувиас багагүй байх
10 7901.11.00 Хольцгүй цайр Жингийн 99.99 хувьд цайр
агуулсан байх
11 7203.10.00
Төмрийн хүдрийг шууд ангижруулах замаар гаргаж авсан төмөрлөг бүтээгдэхүүн
Баяжуулсан хүдрээс гаргаж
авсан хорголжин болон
тэдгээртэй адил төст хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай
байх)
12 7106.92.00
Хайлж цэвэршүүлсэн мөнгө
999 сорьцтой байх
13 7403.11.00 Катодын зэс -
14 7601.10.00 Хольцгүй хөнгөн цагаан -
15 8001.10.00 Хольцгүй цагаан тугалга -
16
2529.21.20 Хайлуур жоншны баяжмал (фторт кальцийн агууламж 95 хувь буюу түүнээс дээш)
2529.21.20 кодод хамаарах
жоншны баяжмалуудаас фторт кальцийн агууламж нь 97-
95 хувьтай бүтээгдэхүүнийг
ашигт малтмалын эцсийн
бүтээгдэхүүний жагсаалтад
хамруулах бөгөөд 95 хувиас доош агууламжтай бүтээгдэхүүн нь 2529.21.20 кодод хамаардаг боловч энэ жагсаалтад орохгүй
2529.22.20
17 78.04 Хольцгүй хар тугалга -