Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 490
3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Адъяагийн Ганбаатарыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг томилсугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛбЭГдОРж
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 490 хот
журамд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.5, Хүний хөгжил сангийн
2016 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2015 оны 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолын хавсралтаар
баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-д дор дурдсан агуулгатай дараах заалт тус тус нэмсүгэй:
1/ 2 дахь хэсгийн 2.22 дахь заалт:
“2.22. Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд данс нээлгэх
хүсэлт гаргасан нөхцөлд иргэний хамгийн сүүлд хүсэлт гаргасан банкны дансаар хүүхдийн мөнгийг олгоно.”
2/ 4 дэх хэсгийн 4.1.4, 4.1.5 дахь заалт: “4.1.4. тухайн өрхийн амьжиргааны түвшин нь Өрхийн мэдээллийн
нэгдсэн сангийн 18-20 дугаар бүлэгт багтсан;
4.1.5. хөндлөнгийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу
дахин үнэлгээ хийхэд тухайн өрхийн амьжиргааны түвшин нь энэхүү журмын 1.2-т заасныг хангаагүй.”
3/ 4 дэх хэсгийн 4.2.3, 4.2.4 дэх заалт:
“4.2.3. Өрхийн ам бүлийн 3 болон түүнээс дээш гишүүдтэй холбоотой
мэдээлэлд өөрчлөлт1 орсон;
4.2.4. Хүүхдийн мөнгө авч байгаа хүүхэдтэй өрх сум, аймаг, нийслэл
хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн.”
4/ 4 дэх хэсгийн 4.4-4.6 дахь заалт:
“4.4. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн амьжиргааны
түвшинг дахин үнэлэх ажлыг Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам”-ын дагуу зохион байгуулна.
4.5. Тухайн өрх энэ журмын 4.4-т заасны дагуу дахин үнэлгээнд
хамрагдаж хүүхдийн мөнгө авах эрх үүссэн бол хүүхдийн мөнгө авахаар арилжааны банкинд дахин хүсэлт гаргасан тухайн сараас эхлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй.
4.6. Энэхүү журмын 4.2.2-4.2.4-т заасны дагуу түр зогсоосон
хүүхдийн мөнгийг тухайн мэдээллийг шинэчилсний дараа үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүүхдийн мөнгийг нөхөн олгоно.
2. Мөн журмын Нэг дэх хэсгийн 1.1 дэх заалтын “0-18 насны” гэсний
өмнө “Монгол Улсын” гэж, мөн хэсгийн 1.3 дахь заалтын “банкинд” гэсний ард “өөр эзэмшигч ашиглаж байгаагүй” гэж, Хоёр дахь хэсгийн 2.10 дахь заалтын “хүүхдийн” гэсний ард “регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаяг” гэж, Гурав дахь хэсгийн 3.1 дэх заалтын “иргэний” гэсний ард “арилжааны банкинд” гэж, Дөрөв дэх хэсгийн 4.2.1 дэх заалтын “мэдээлэл өгөх” гэсний дараа “хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх” гэж, Тав дахь хэсгийн 5.3 дахь заалтын “Нийгмийн халамжийн” гэсний дараа “болон улсын бүртгэлийн” гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн журмын дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн
найруулсугай:
1/ Нэг дэх хэсгийн 1.2 дахь заалт “1.2. Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох
судалгаанд хамрагдсан 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 насны хүүхэд болон энэ журмын 3.4, 3.5-д заасан хүүхэд (цаашид “хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно.”
1 өрхөөс 3 гишүүн хасагдах, эсхүл нэмэгдэх
2/ Гурав дахь хэсгийн 3.2 дахь заалт: “3.2. Иргэн хүүхдийн мөнгө авч байсан банкийг солих хүсэлтэй
бол сонгосон арилжааны банкны ажилтанд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана.”
3/ Дөрөв дэх хэсгийн 4.2.2 дахь заалт: “4.2.2. регистрийн дугаар давхардах зэрэг өөр бусад шалтгаанаар
хүүхдийн мөнгө илүү олгогдсон;”
4/ Дөрөв дэх хэсгийн 4.3 дахь заалт:
“4.3. Энэхүү журмын 4.2.1-д заасны дагуу түр зогсоосон хүүхдийн
мөнгийг нөхөн олгохгүй.”
4. Мөн журмын Тав дахь хэсгийн 5.1 дэх заалтын “мэдэгдээгүй”
гэснийг “мэдэгдээгүйн улмаас мөн журмын 4.2.1-д заасан нөхцөл үүссэн” гэж өөрчилсүгэй.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан хүсэлт гаргасан өрхийн
амьжиргааны түвшинг үнэлэх, дахин үнэлгээ хийх зардлыг тухайн орон нутгийн Нийгмийн халамжийн сангийн 2015 оны хэмнэгдэж байгаа зардлын төсвөөс хавсралтад заасны дагуу санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт зөвлөсүгэй.
6. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнгээс
шалтгаалан хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийн хэмжээ батлагдсан төсвөөс хэтрэх тохиолдолд шаардагдах хөрөнгийг Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тус тус даалгасугай.
7. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙд Ч.САЙХАНбИЛЭГ ХүН АМЫН ХӨГжИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙд С.ЭРдЭНЭ
АМЬжИРГААНЫ ТүВШИНГ үНЭЛЭХ, дАХИН үНЭЛГЭЭ ХИЙХ АжЛЫГ
ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН ХАЛАМжИЙН САНГИЙН 2015 ОНЫ
ХЭМНЭГдЭж бАЙГАА ЗАРдЛААС САНХүүжүүЛЭХ ТӨСӨВ
№ Аймаг, нийслэлийн
нэр Өрхийн тоо Төсөв, төгрөг
1 Архангай 1,740 23,754,801
2 Баян-Өлгий 2,660 46,082,500
3 Баянхонгор 2,094 28,583,253
4 Булган 1,273 17,373,738
5 Говь-Алтай 1,826 31,636,470
6 Дорноговь 1,563 29,545,969
7 Дорнод 1,545 25,959,600
8 Дундговь 947 17,889,304
9 Завхан 2,135 36,982,170
10 Өвөрхангай 2,513 34,296,810
11 Өмнөговь 1,597 30,190,661
12 Сүхбаатар 1,271 21,352,315
13 Сэлэнгэ 2,308 31,508,325
14 Тºв 2,169 29,608,151
15 Увс 2,365 40,980,668
16 Ховд 2,559 44,339,712
17 Хөвсгөл 2,269 30,969,176
18 Хэнтий 1,779 29,879,013
19 Дархан-Уул 3,129 39,423,226
Засгийн газрын 2015 оны 490 дүгээр
тогтоолын хавсралт