Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(733)
— 875 —

Хурдан морины бүсийн уралдааны 2012 оны хуваарийг тогтоох тухай № 37

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 32 хот Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор баталсан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-ийн 3, 5 дахь заалтын “Үнэт цаасны хороо” гэснийг “Санхүүгийн зохицуулах хороо” гэж, мөн 3 дахь заалтын “Санхүү, эдийн засгийн яам” гэснийг “санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” гэж, 4 дэх заалтын “Санхүү, эдийн засгийн сайдын” гэснийг “санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний” гэж, мөн заалтын хоёр дахь өгүүлбэрийн “Санхүү, эдийн засгийн сайд” гэснийг “Улсын ерөнхий байцаагч” гэж, 5 дахь заалтын “Санхүү, эдийн засгийн яамны” гэснийг “санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын” гэж, 12 дахь заалтын “21 дүгээр зүйлд” гэснийг “10.9-д” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолоор баталсан 8 дахь заалтын “Ерөнхий байцаагч” гэснийг, 10 дахь заалтын “албан шаардлага, торгууль” гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 37 хот Хурдан морины бүсийн уралдааны 2012 оны хуваарийг тогтоох тухай

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дүнжингарав-2012” Төвийн бүсийн хаврын уралдааныг 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт, Говийн бүсийн хаврын уралдааныг 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт,

Төрийн мэдээлэл · 2012 · № 16 (733)875-р хуудас