Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(908)
— 2119 —

Ерөнхийлөгчийн хоригийн тухай № 106

1/Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны

байгууллагад мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаарх тогтоол, шийдвэр, заавар, журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх, хуульд заасан журам, зааврыг боловсруулж батлах ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх;

2/Монгол Улсын Их Хурлаас баталсан хүчин төгөлдөр хэрэгжиж

байгаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, дүнг 2016 онд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

3/хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн

удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 106 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай”

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсугай.

2.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 47 (908)2119-р хуудас