Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай
ТАВДУГААР БҮЛЭГ
16 дугаар зүйл.Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн
этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан доор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
16.1.1.энэ хуулийн 10.2-т заасан үүргээ биелүүлээгүй албан
тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
16.2.Эрчим хүчний аудитын байгууллага, мэргэжлийн байгууллага
болон эрчим хүчний аудитор нь эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн нь нотлогдож иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, магадлан итгэмжлэлийг цуцална.
17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
17.1.Энэ хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн
20.5.17 дахь заалтад “-эрчим хүч хэмнэлтийн бодлого” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль
хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот