Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
22.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага нь дэргэдээ Бодлогын судалгааны хүрээлэн ажиллуулж болно.
23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль тогтоомж зөрчсөн
этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг Төрийн албаны тухай6, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар зохицуулна.
24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох 24.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
6 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газрын” гэсний өмнө “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал,” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26
дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 6О хоногийн дотор, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл зэрэг баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд түүнд өргөн мэдүүлнэ.” гэснийг “Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар
зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн