Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай № 10
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Гаравдэмбэрэлийн Хэрлэн, Базархүүгийн Даажамба нарт “Тэргүүн түшээ” зэрэг дэв олгосугай.
2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 10 хот
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан, “Абу даби” хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгч “Синохайдро” корпорацийн 10, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лаборатори барих “Хунан констракшн инженеринг групп” корпорацийн 70, Батлан хамгаалах яамны харъяа Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв барих “БСИЖМН” ХХК-ийн 60, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, судалгаа, олборлолтын ажил гүйцэтгэх “Петрочайна дачин тамсаг Монгол” ХХК- ийн 3185, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр барих, далд уурхайн 2 дугаар босоо амны цамхаг, цэвэршүүлээгүй усны хоолой, далд уурхайн 1 дүгээр босоо амны хөндлөн малталтын үргэлжлэл болон уурхайн бусад дэд бүтцийн барилга, байгууламж барих ажлыг гүйцэтгэх “Оюутолгой” төслийн инженер техникийн болон мэргэжлийн 7613 ажилтанд 2012 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгох, мөн “Оюутолгой” төслийн 2011 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан инженер техникийн болон мэргэжлийн 3898 ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
2.“Синохайдро” корпорацийн 10, “Хунан констракшн инженеринг групп” корпорацийн 70, “БСИЖМН” ХХК-ийн 60 инженер техникийн болон