Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 42
(903)
— 1831 —

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай № 08

2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 08 хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
ЦЭЦИЙН ТОГТООЛ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж,

эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн Б.Батцэнгэл, түүний өмгөөлөгч С.Үлэмж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Билгүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх

зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин

суугч, иргэн Б.Батцэнгэл, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх

Төрийн мэдээлэл · 2015 · № 42 (903)1831-р хуудас