Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай № 91
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 91 хот
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэгдсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 165 хот
Шүүгчийн албан тушаалаас
чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Могнооны Болормааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.