Хуулийн төсөл буцаах тухай № 89
8.3.7.цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг
шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох;
8.3.8.хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгож,
бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын баталгааг бүрдүүлэх;
8.3.9.орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт,
инновацийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх;
8.3.10.цэргийн сургалтын тогтолцоог цэргийн урлаг,
зэвсэглэл, техник, технологийн дэвшил, гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн боловсронгуй болгох;
8.3.11.дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх, дээд
боловсролтой залууст цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
8.3.12.зэвсэгт хүчинд түргэн байрлах хүчний нэгжийг бий
болгож хөгжүүлэх;
8.3.13.батлан хамгаалах мэдээллийн нэгдсэн тогтолцоог
бий болгох.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 89 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Батболд, Н.Батцэрэг,
М.Батчимэг нарын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.