Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(901)
— 1781 —

Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай № 353

2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 163 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн

эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 353 хот ДАвСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хавсралт ёсоор

баталсугай.

2. Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг

хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасугай.

3. Үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүр эдийн

засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Төрийн мэдээлэл · 2015 · № 40 (901)1781-р хуудас