Байнгын хорооны даргыг сонгох тухай № 87
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 86 хот
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний
өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 87 хот
Байнгын хорооны даргыг
сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3,
22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн
Дашдондогийн Ганбатыг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.