Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн тухай № 84
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын
хооронд 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 84 хот
Yндсэн хуулийн цэцийн 2015 оны
12 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар
зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “ ...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.