Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(898)
— 1738 —

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай № 312

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ТЭРГҮҮН ТҮШМЭЛИЙН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ АЛБАН ХААГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ

Д/Д Овог нэр Албан тушаал

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Олгох зэрэг дэв

1. Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга АА-2 Гутгаар

2. Жаргалсайханы Элбэгзаяа

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга АА-2 Гутгаар

3. Жадамбын Дашдорж

УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга АА-2 Дөтгөөр

4. Лувсанцэрэнгийн Энхтуяа

УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн дарга АА-2 Дөтгөөр

5. Лхамжавын Батжав

УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн орлогч дарга АА-3 Дөтгөөр

6. Түмэнжаргалын Мэндсайхан

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга ТӨ-VIА Дөтгөөр

7. Галбадрахын Гантөмөр Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга ТЗ-13 Дөтгөөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 156 дугаар зарлигийн хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 312 хот

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай

Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд 2015-2016 онд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтаар баталсан үйлдвэрлэлийн чиглэлүүдэд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300.0 (гурван зуу) хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ

Засгийн газрын 2015 оны 312 дугаар тогтоолын хавсралт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛТУУДЫН ХҮРЭЭНД 2015-2016 ОНД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

А. Хүнд үйлдвэрийн салбар 1 Төмөрлөгийн үйлдвэрлэл 2 Зэс боловсруулах үйлдвэрлэл 3 Газрын тос болон газрын тосны дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4 Нүүрс боловсруулах үйлдвэрлэл 5 Металл боловсруулалт, машин үйлдвэрлэл 6 Химийн үйлдвэрлэл 7 Цемент, шохойн үйлдвэрлэл 8 Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл Б.Хөнгөн үйлдвэрлэлийн салбар 1 Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл 2 Сав, баглаа боодлын үйлдвэрлэл 3 Ой модны үйлдвэрлэл 4 Барилгын материалын үйлдвэрлэл 5 Дахин боловсруулах үйлдвэрлэл

Төрийн мэдээлэл · 2015 · № 37 (898)1738–1739-р хуудас