Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(895)
— 1700 —

Аргачлал батлах тухай № 288

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 288 хот

Аргачлал батлах тухай

Хог хаягдлын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хог хаягдлын норматив тогтоох аргачлалыг хавсралт ёсоор

баталсугай.

2. Хог хаягдлын норматив тогтоох аргачлалын хэрэгжилтэд хяналт

тавьж, мэргэжил, арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай.

3. Хог хаягдлын норматив тогтоох аргачлалын дагуу 2015 оны III

улиралд багтаан салбарын хог хаягдлын нормативыг тогтоож мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хог хаягдлын норматив

тогтоох, төлбөр тооцох аргачлал батлах тухай” Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

БАЙГАЛь ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АяЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

Засгийн газрын 2015 оны 288 дугаар

тогтоолын хавсралт

ХОГ ХАяГДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү аргачлалыг хот, суурин газрын хог хаягдлын

менежментийг төлөвлөх, хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэх,

төсвийн төсөл боловсруулах, хог хаягдал гаргасны хураамж тогтоох, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болон түүнд шаардлагатай машин техник, хогийн цэгийн хүчин чадлыг тодорхойлохтой холбоотой тооцоо хийхэд ашиглана.

Төрийн мэдээлэл · 2015 · № 34 (895)1700-р хуудас