Журам батлах тухай № 263
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2015 оны 6 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 263 хот Журам батлах тухай
Хог хаягдлын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2015 оны 263 дугаар тогтоолын хавсралт
ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ, УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН БОЛОН ХАЯГДАЛГҮЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ СУРТАЛЧИЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үйлдвэрлэл, үйлчилгээндээ хаягдалгүй техник, технологи нэвтрүүлж, хог хаягдлаа бууруулсан болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Урамшуулал олгох үйл ажиллагааны чиглэл
2.1. Дараах үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгоно: