Комисс байгуулах тухай № 78
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015 оны 08 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 78 хот
Комисс байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Комиссын дарга: Д.Ганбат -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
Орлогч дарга: Ц.Уугангэрэл -Хууль зүйн дэд сайд
Нарийн бичгийн дарга: Г.Туулхүү -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга
Гишүүдэд: О.Баасанхүү -Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл -Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл -Улсын Их Хурлын гишүүн Т.Уранцэцэг -Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн П.Оюунчимэг -Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Е.Сагсай -Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Азбаяр -Тахарын ерөнхий газрын дарга Ц.Энхцэнгэл -Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Наранбаатар -Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Батсүх -Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч З.Сүхбаатар -Монголын Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хорооны тэргүүн