Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(892)
— 1665 —

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 08 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“185.1.Ангийн, спорт-сургалтын, харуул хамгаалалтын галт зэвсэг, сумыг хууль бусаар удаа дараа борлуулсан, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн “/ангийн буунаас бусад/” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 08 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.13 дахь заалтын “бууны” гэснийг “галт зэвсгийн” гэж өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2015 · № 31 (892)1665-р хуудас