Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(891)
— 1638 —

Монгол Улсын 2015 оны төсвийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай № 230

2015 оны 6 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 230 хот Монгол Улсын 2015 оны төсвийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 34.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

I. Монгол Улсын төсвийн орлого, зарлага, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй уялдуулан эхний ээлжинд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

1. Төсвийн зардлыг төсвийн батлагдсан сар, улирлын хуваарийн дагуу бүрэн санхүүжүүлэх зардлын зүйл, бүлэг, зориулалт, арга хэмжээг дор дурдсанаар тогтоох:

а) бүх шатны төсөвт байгууллагын “Цалин хөлс болон нэмэгдэл урамшил” болон “Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл” зардлын бүлэг;

б) нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон улсын төсвөөс нийгмийн даатгалын тэтгэврийн санд олгох татаас;

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 229 хот Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад Прокурорын байгууллага анх байгуулагдсан 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Дөрөв” дэх хэсэгт “4.1.55. Прокурорын албаны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр” гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БАЯРЦОГТ
Төрийн мэдээлэл · 2015 · № 30 (891)1638-р хуудас