Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай № 77
413. Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай Дугаар 77 1637
414. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Дугаар 229 1638
415. Монгол Улсын 2015 оны төсвийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Дугаар 230 1638
2015 оны 08 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 77 хот
Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Доор дурдсан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нарыг үүрэгт ажлаас огцруулсугай:
1/Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
2/Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
3/Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
4/Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
5/Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын; 6/Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын.
2.Энэ тогтоолыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.