Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай № 75
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 75 хот
Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулсугай.
2.“Халх гол” чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсугай.
3.Доор дурдсан арга хэмжээг 2015 оноос эхлэн авч хэрэгжүүлэхийг
Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/“Халх гол” чөлөөт бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан, ургамлын хорио цээрийн журмыг батлан, хэрэгжилтийг зохион байгуулах;
2/“Халх гол” чөлөөт бүсэд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
3/“Халх гол” чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах. 4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /С.Батболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд тус тус үүрэг болгосугай.