Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1626 —

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай № 70

23/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 24/бусад.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 70 хот

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
НЭГ.ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ЗОРИЛГО

1.1.Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршино.

1.2.Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл нь /цаашид “Үндсэн чиглэл” гэх/ салбар тус бүрд байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулах талаар хийх ажлын чиглэлийг тодорхойлж байгаа баримт бичиг болно.

ХОЁР.ХУВЬЧЛАЛ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

2.1.Төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална:

2.1.1.Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хувийн хэвшлийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн оролцоог багасгах эдийн засгийн бүтцийг бий болгох;

2.1.2.Хувьчлал, өөрчлөн байгуулалтыг хууль эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх;

2.1.3.Төрийн өмчлөлөөр дамжуулан зохицуулж байгаа төрийн зохицуулалтын ажиллагааг багасган, зах зээлийн харилцаанд нь шилжүүлэх;

ГУРАВ.ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРГА, ХЭЛБЭР, ХУГАЦАА

3.1.Үндсэн чиглэлийг дараах зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ:

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралт

3.1.1.Засгийн газар энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг жил бүр батлан тэдгээрийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга, хэлбэрийг нэг бүрчлэн тогтоон, хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

3.1.2.Засгийн газрын баталсан жагсаалтад дурдсан төрийн өмчит хуулийн этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд хувьчлах, өөрчлөн байгуулах ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллага тухайн салбарын яамтай хамтран гүйцэтгэх;

3.1.3.Энэхүү үндсэн чиглэлийг 2015-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд төрийн өмчийг хувьчлахдаа хуулийн этгээдийн эдийн засагт эзэлж байгаа байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан хувьчлалын уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах зэрэг аргыг түлхүү хэрэглэх;

3.1.4.Хувьчлалаас орсон орлогыг тухайн компанийн техник, технологийг шинэчлэн сайжруулахад зарцуулахыг гол болгох;

3.1.5.Хувьчлах хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хувьчлалыг хэрэгжүүлэх;

3.1.6.Төрийн эзэмшлийн хөрөнгө болон хувьцааг хувьчлан худалдсаны төлбөрийн тодорхой хэсэгт арилжааны банкнаас гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ашиглах;

ДӨРӨВ.ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД

4.1.“Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

4.2.“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

4.3.“Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс

орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

4.4.“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

4.5.“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

4.6.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах.

4.7.“Диспетчерийн үндэсний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулах.

4.8.“Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

4.9.“Багануур” хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

4.10.“Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах.

4.11.“Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1626–1629-р хуудас