Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээг соёрхон батлах тухай
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.“Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 67 хот
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл; 2/Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл; 3/Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл; 4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл; 7/Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл; 9/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 10/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 12/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 13/Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
14/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
15/“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
16/Органик хүнсний тухай хуулийн төсөл; 17/Хог хаягдлын тухай хуулийн төсөл; 18/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
19/Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
20/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
21/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
22/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;