Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(729)
— 690 —

2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах тухай № 01

З. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Намдагсүрэнгийн Батсайханыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрдэнэжаргалын Ариунааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 1 хот

2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил “ болгон зарласугай.

2. “Өрхийн хөгжлийг дэмжих жил“-ийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. “Өрхийн хөгжлийг дэмжих жил“-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Үндэсний хороонд даалгасугай.

4. “Өрхийн хөгжлийг дэмжих жил“-ийн ажлыг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Үндэсний хороонд улирал тутам хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. “Өрхийн хөгжлийг дэмжих жил“-ийн ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд зориулан 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд

Орлогч дарга -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди

Гишүүд: -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар;

-Сангийн сайд С.Баярцогт;

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр;

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай;

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт;

-Эрүүл мэндийн сайд С.Ламбаа;

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр;

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан;

“ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН АЖЛЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Засгийн газрын 2012 оны 1 дүгээр тогтоолын хавсралт

Төрийн мэдээлэл · 2012 · № 12 (729)690–691-р хуудас