Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1590 —

Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

101.2.Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална.

101.3.Энэ хуулийн 101.1-д энэ хуулийн 9.2 дахь хэсэг хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх заалтын “торгох” гэсний өмнө “, энэ хуулийн 101 дүгээр зүйлийг зөрчсөн захиалагчийн төсвийн ерөнхийлөн захирагч, гүйцэтгэх захирал, захирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус” гэж нэмcүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “байгууллагад” гэсний дараа “тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “аргачлалыг” гэсний дараа “тухайн асуудал эрхэлсэн” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “технологийн асуудал” гэснийг “тухайн асуудал” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1590-р хуудас