Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
16 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
16.1.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “худалдах” гэсний өмнө “энэ хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, 12.1.7 дахь заалт, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “уул уурхайн” гэсний дараа “болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын “боловсруулалтад ороогүй” гэсний дараа “ноос, ноолуур,” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд доор дурдсан агуулгатай 101 дүгээр зүйл нэмсүгэй:
“101 дүгээр зүйл.Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах
1011.Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно.