Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 01
2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 01 хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 3 дахь заалт, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь заалтын “4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл” гэснийг “02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэж, “10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “5 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.