Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 53.4, 53.5, 53.6 дахь хэсэг нэмсүгэй:
�53.4.Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.
53.5.Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.
53.6.Барьцаалагч энэ хуулийн 53.4-т заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлөөр санал болгохыг хориглоно.�
2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн �хангасан� гэсний дараа �, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан� гэж нэмсүгэй.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсгийн �Талуудын� гэснийг �Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын� гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.