Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(888)
— 1375 —

Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 68

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ний өдөр Дугаар 68 хот

Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,204,360.5 сая /дөрвөн их наяд хоёр зуун дөрвөн тэрбум гурван зуун жаран сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,229,168.5 сая /таван их наяд хоёр зуун хорин есөн тэрбум нэг зуун жаран найман сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ний өдөр Дугаар 69 хот

Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь, 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

1/2014 оны төсвийн орлого, төсвийн тэнцэл, Засгийн газрын өр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн

Төрийн мэдээлэл · 2015 · № 27 (888)1375-р хуудас