Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(888)
— 1370 —

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцид нэгдэн орох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

УУРХАЙ ДАХЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 64 хот

Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэл хотын албан татварын тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

1.1.Нийслэл хотод тогтмол явагддаг олон улсын чанартай үзэсгэлэнг зохион байгуулах болон хотын дэд бүтцийг сайжруулах асуудалд зарцуулах хөрөнгийг нийслэл хотын албан татварын орлогоор бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж байх журам тогтоож, түүнийг холбогдох хууль тогтоомжид тусган мөрдөж ажиллах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Болор/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 27 (888)1370-р хуудас