Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(888)
— 1344 —

Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“37.1.Банкны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“96.1.Компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.”

2 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 94.3 дахь хэсгийн “аудиторыг” гэснийг “аудитын байгууллагыг” гэж, 94.4, 94.5 дахь хэсгийн “аудиторын” гэснийг “аудитын байгууллагын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 27 (888)1344-р хуудас