Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(887)
— 1310 —

Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 111

МОНГОЛ УЛСЫН �������������� ������

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 111 хот

Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан энэхүү зарлигийн хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүсийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30–ны өдрийн 111 дүгээр зарлигийн хавсралт

Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Лхүндэвийн Наранбаярыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

Ядамсүрэнгийн Алтаннавч, Дорждэрэмийн Байгалмаа, Зундуйн Энхцэцэг нарыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

2. Гомбын Лхагвамааг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

Хишгээгийн Байгалмаа, Нэргүйн Батчимэг нарыг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

3. Пандийн Долгормааг Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

Төрийн мэдээлэл · 2015 · № 26 (887)1310-р хуудас