Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(728)
— 684 —

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс” гэснийг “2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь заалтын “Тэргүүн Шадар сайд,” гэснийг, 16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалтын “Тэргүүн Шадар сайд болон” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 11 (728)684-р хуудас