Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(887)
— 1276 —

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай № 60

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 60 хот

МОНГОЛ УЛСЫН �� ������ �������

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг биелүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/цөмийн зэвсэгтэй таван улс, “Цөмийн зэвсэггүй бүсүүд ба Монгол Улс”-ын бага хурал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн болон бүс нутгийн холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн болон бүс нутгийн баримт бичгүүдэд Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын статус нь бүс нутгийн тогтвортой байдал болон итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болж байгааг тусгаж байх, улс төрийн хоёр талын баримт бичгүүдэд мөн санааг тусгаж дэмжүүлж байх, уг статусын ач холбогдлыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах арга хэмжээг авч байх;

2/Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай статусыг цаашид урагшлуулан бэхжүүлэхдээ бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалтай холбох, Зүүн хойд Азид аюулгүй байдлын яриа хэлэлцээ явуулах тухай Монгол Улсын санаачилгын нэг чухал хүчин зүйл болгож ажиллах; 3/Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Цөмийн бага хэмжээний шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох; 4/хөрш зэргэлдээ Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улстай цөмийн салбарт хамтран ажиллахдаа хил залгаа нутагт байгаа цөмийн байгууламжийн талаар мэдээлэл авч байх; 5/Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа чичирхийллийн, нил авианы болон радионуклидын станцуудын мэдээ,

Төрийн мэдээлэл · 2015 · № 26 (887)1276-р хуудас